Харь гаригийнхан, түүнтэй холбоотой нууцлаг бүхнийг сонирхогчид нэгдэн энэ амралтын өдрүүдэд буюу 8,9-нд уулзалдах гэж байна.
Уг үйл ажиллагаанд зориулж харь гаригтай холбоотой сонирхолтой зураг, номуудаар үзэсгэлэн гаргахаас гадна Япон Улсаас энэ сэдвээр олон жил судалж, мэргэшсэн ноён Кожи Мияашита хүрэлцэн ирж, семинар лекц тавих ажээ. Энэхүү үйл ажиллагаанд нас хүйс, үндэс угсаа хамаарахгүй, хүн бүхэн оролцох боломжтой.
Уулзалт Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн паркын II давхрын хурлын танхим 13:00 цагт болно.