Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийт хүн амаас түүвэрлэн судалгаа явуулахад дийлэнх нь хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалтад нэрвэгдсэн байгааг тогтоожээ. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн байгууллагынхан хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан юм.
Энэ үеэр хүн амын дунд таргалалт ихэсч, тэр хэрээр хотжилтын өвчин нэмэгдэж буй талаар дурдсан юм. Тодруулбал, судалгаанд оролцогч нийт хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, харин 19.7 хувь нь таргалалттай бол 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой гэх үр дүн гарчээ. Гэхдээ энэ өвчнөөр нийтээрээ өртсөн ч та өөрөө л хичээж эмчилж чадна гэдгийг эмч нар сануулж байна.
Сэтгэгдэл (2)