Нийслэлийнхний бухимдал болсон түгжрэлийг сааруулах зорилготойгоор “Түгжрэлгүй гудамж бухимдалгүй хот” гэсэн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эгэх боломжтой байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын санаачилсан уг мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг баруун гар тийш тогтмол эргэдэг болгож буй.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх зарим уулзварыг дурдвал Нэг талаас баруун эргэх боломжтой 12 Хоёр талаас баруун эргэх боломжтой 24 Гурван талаас баруун эргэх боломжтой 8 Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна. Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурхаас гадна нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзжээ.
Б.Цэцэг