зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын 8 км хамгийн хүнд замыг заслаа

2016-10-10
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулган завсарласны дараа гишүүд  тойрогтоо ажиллах хуваарьтай.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзаж нийгэм эдийн засгийн болон ээлжит бус чуулганаар хэлэлсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн тойрогтоо хийхээр төлөвлөж ажлуудаа иргэдийн  санал санаачлагад илүүтэй тулгуурласан, эхлүүлсэн ажлууд нь ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгч, санал солилцсон  байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй ч нэлээд олон ажлыг эхлүүлэж заримыг нь бүр дуусгаад байна. Тухайлбал 30, 31 дүгээр хорооны зам засварын ажил, цахилгаан хангамжийг сайжруулах, усан хангамжийн цэгийг нэмэгдүүлэх, 113, 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, засвар  гээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн ахмадын баярын өдрөөр  ахмадын төлөөлөлтэй уулзаж баярын мэнд хүргэн “Ахмадын чийрэгжүүлэх төв”-ийг тохижуулахад хандив өргөж байнгын асаргаанд байдаг хэвтрийн 280 өндөр настанд гарын билгээ хүргүүлсэн байна.

 

30, 31 дүгээр хорооныхны магнай тэнийлээ

 

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй,  цахилгааны хүчдэл муу,  гудамжны дундах замууд олон жил засаагүй,  ус түгээх цэг цөөхөн, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй гээд нийгмийн тугамдсан асуудал ихтэй. Тодруулбал, 30, 31 дүгээр хорооны иргэд үе үеийн УИХ-ын гишүүн, орон нутгийн удирдлагаас зам талбайтай,  худаг ус, цахилгааны хүрэлцээтэй болгож өгөхийг хүсдэг ч өнөөдрийг хүртэл  биелэгдээгүй  аж.

 

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр  иргэд уул өгсөж, зам гэхэд хэцүү замаар гэртээ хүрдэг. Явган, машинтай аль нь ч явахад хүндхэн газрыг замтай болгож өгөөч. Эмнэлэг, гал гээд шуурхай дуудлага айлдаа очиж чаддаггүй, усны машин  худагтаа хүрч чадалгүй буцдаг гээд хамгийн тулгамдсан асуудлаа ярьж байсан юм. УИХ-ын гишүүн болсных нь  дараа ч  30, 31 дүгээр хорооны иргэд хүсэлтээ тавьж  байв.

 

 

Иргэдийн идэвх санаачлага, хүсэлтийг эдийн засгийн хямрал мохоож болохгүй гэж Ц.Гарамжав гишүүн үзээд 30 дугаар хорооны Хамбын 2 дугаар гудамжны   шүдний өвчин болсон 80 метр замыг газрынх нь онцлогт тохируулах хусч засварлаад бетон хучилттай болгож   ашиглалтанд өгсөн байна. Мөн 31 дүгээр хорооны төв замаас салбарлаж гудамжин дундуур орсон 6,8 км замыг хусч тэгшлэн, хайрган хучилт хийн бороо, уулын  ус урсдаг жалгыг засварлаж  бетон гүүр тавьсан байна. Иргэдийн хэлж буйгаар энэ замын хувьд уулын усанд  автахаас гадна хэрэг зөрчил, осол аваар  их гардаг, олон гудамжны уулзвар гээд онцлог ихтэй их хөлийн газар юм байна.  

 

Өвлийн хүйтнээс өмнө  иргэдийн гэртээ харих замыг засварлаж өгснөөр эдийн засгийн болон эрүүл мэндэд нь  тус болно гэж  Ц.Гарамжав гишүүн хэлж байсан юм.

 

 30 дугаар хорооны Чулуутын 6 гудамжны  оршин суугч Ц.Нарантуяа:

 

-Манай гудамжинд зам тавьж байгаад  маш их баярлаж байна. Өмнө зам тавиад өгөөч  шороон замаар машин холхиод тоосжилт хэтэрлээ гэж хүсэлт байнга тавьж байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хүлээн ач ажил хэрэг болгосонгүй. Зам байхгүйгээс өвөл энд гулгаа үүсдэг. Хурдтай яваа машинууд айлын хашаа мөргөдөг, хүүхэд багачууд, хөгшид гэмтдэг, явган хүн явахад их хүндрэлтэй байсан. Сэтгэл байвал хэчнээн өндөрлөг газар ч тэгшлээд хусч засаад зам тавьж болдгийг харж байна. 

 

30 дугаар хорооны гуравдугаар хэсгийн ахлагч: Б.Чулуунбаатар:

 

-Манай хорооны хамгийн хүндрэлтэй замыг засч  өгч байгаад Ц. Гарамжав гишүүндээ баярлалаа. 2008 оноос хойш замыг засч иргэдийн амьдрах орчныг сайжруулж өгөх саналыг үе шаттай тавьсан ч орон нутаг, төр засгийн бодлогын гадна үлдчихээд байдаг байлаа. Налуу, усанд автдаг, зам тавихад хүндрэлтэй  гээд орхигддог энэ хэсгийг бид   өөрсдийнхөө хэмжээнд бага сага  засдаг ч санхүү, хүн хүчийн боломжгүйгээс ү дүнгүй болдог. Энэ замаар  хүн, машин зорчиход маш хүнд зам байсан. Өнөөдөр орчин нөхцөлд нь тохируулаад бетон хучилттай сайхан замтай болгож өгсөнд баяртай байна. 

 

30 дугаар хорооны иргэн Ж.Раднаажав:

 

-Манай хорооны иргэдийн шүдний өвчин болсон энэ зам 2012 оноос хойш хэн ч  гар хүрээгүй хүндхэн байсан. Машин байтугай явган хүн явж чадахгүй болсон. Усны машин худагтаа хүрч чадахгүй буцдаг. Манай гэр замын хажууд болохоор тоосондоо дарагдаж, дуу чимээнд хүндхэн байлаа. Замтай болгож өгөөч гэхээр уруу газар зам тавьж болохгүй байна гэдэг.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав манай хорооны иргэдийн гомдол, санал хүсэлтийг сонсоод судалж үзэж байгаад   газрынх нь онцлогт тохирсон зам тавьж өгч байгаад баяртай байна. Энд оршин сууж байгаа олон мянган иргэний нийгэм, эрүүл мэндийн асуудлыг энэ замаар шийдчих боломжтой юм.

 

Гарц шийдэл хайсан уулзалт

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав  тойргийнхоо хороодод ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Сонгуулийн дараа МАН дангаар Засгийн газраа байгуулсан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эдийн засгийн  хямралыг даван туулах зорилго бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд татвар нэмэх тухай асуудал хөндөгдөхөд Ц.Гарамжав гишүүн хүчтэй эсэргүүцэж иргэдийнхээ талд дуугарч  байсанд талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа.

 

 

УИХ-ын гишүүний хувьд эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, татварын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн  болсноос хойш тойрогтоо хийж эхлүүлсэн ажил нь ямар шатандаа яваа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар тайлангаа тавьж мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.  Гишүүн Ц.Гарамжав “УИХ-ын гишүүн хууль тогтоох үүрэгтэй ч сонгогдсон тойргийнхоо иргэдийн хүсэл сонирхлыг байнга сонсож, зарим асуудлыг хамтран шийдэх, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд зарим нэг ажлыг санаачлан хийх ч болно” гэсэн юм.

 

Харин иргэдийн хувьд УИХ-ын  сонгуулийн дараа гишүүд сонгогчдоо мартдаг. Зарим нь тойрогтоо нэг ч үзэгдэхгүй байсаар тойргоо солиод алга болдог. Сүүлийн  жилүүдэд бид ийм л улстөрчдийн  царай харж байсан бол одоо тойрог эзэнтэй, иргэд төрд чихтэй, нүдтэй боллоо гэж байв.

 

                                 Орон гэргүй ирргэдийг өвлөөс өмнө гэртэй болголоо

 

СХД-ын 31-р хорооны  иргэн Ц.Мижид, П.Пагма нар  гал түймрийн аюулын улмаас гэр оронгүй болж  хамаатан садан, найз нөхдийнхөөрөө  толгой хорогдож хэдэн  сарын нүүр үзэж байсан юм. Өвлийн хүйтнээс өмнө орон гэртэй болоход тусална уу гэсэн хүсэлтээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тавьжээ. Өвлийн хүйтэн хаалга тогшиж буй энэ үед тухайн иргэдийн амьдралын боломж нөхцөл, зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нь судалж үзсэний үндсэн дээр дээрх хоёр иргэний хүсэлтийг “Мөнх тогтвортой хөгжил” сангаар дамжуулан шийдвэрлэлээ.

 

Ингэхдээ тухайн хороонд монгол гэр урлалаар бизнес эрхэлдэг иргэн Д.Пүрэвийн “Дээдсийн Гэр” компанийн үйлдвэрлэсэн давхар бүрээстэй, шалтай, эрээн модтой, таван ханатай танан цагаан гэрийг энэ сарын билэгт сайн өдөр эзэдэд нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажлын албанаас хүлээлгэн өглөө.

 

31 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгө оруулсан, гэр орны гачигдал бүхий айл өрхийн нэн хэрэгцээт асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж хоёр өрхийг  гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болгосонд орон нутгийн удирдлага төдийгүй иргэд ихэд билэгшээж талархаж байлаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
Улаанбаатарт 22 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • баянгол дүүргийн иргэн (122.201.22.29)
    Сүүлийг үед зарим санхүүгийгн тодорхой эх үүсвэртэй УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо оршин суугчдын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг хуваалцаж төр засгийн ачаанаас хөнгөлж байгаад иргэд ам сайтай байна.Үүний өмнөхөн Баянгол дүүргийн нэгэн гэр хороололд УИХ гишүүн Ганбаатар бас засмал зам тавьж өгч буян үйлдсэн.Зүйтэй алхам шүү.Гэтэл манай дунд,доод тушаалын засаг дарга нар харалган,дүлий байх юм.Сонгуулийн хэд хоногт л манай хороонд санал өгөх хүн хэн,хэн байна гэж сннах жишээтэй.БГ дүүргиийн 7-р хорооны дарга,хэсгийн ахлаггч нараа анхаарлаа хандуулна уу.Танай хорооны харьяа 1970-1980 оны үеийн хуучнаар 500 айлын гэр хороололын зүүн урд үзүүр болох гэмтлийн эмнэлэгийн автобусны буудлын урд хашааны булан тойроод бороо,цасны дараа бохирдсон хөрсний шавартай хутгалдсан ганцхан машин явах бяцхан гудамжаар та бүхэн алхаад үз дээ.Энэ гудамжаар БИО-ЭНЕРГИ СУДАЛГАА,ЭМЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН-д эмчлүүлдэг ядарсан иргэд өдөр бүгд цувж байна.Зун нь шаварт хутгалдаад,өвөлд гь халтирч үе мөчнөөсөө са
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (84.156.209.6)
    Bayarlalaa 31-r horoonii chandmani delhuur hurtel huchilt hiij uguuch
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (81.190.52.150)
    Ter Y ahav Zaamaryg s uitgez baigaa chotgor shuu
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (150.129.142.205)
    Ц ГАРАМЖАВДАА баяр хүргэе ажилсаг буянтай эмэгтэй.Бидэнд түүнтэй хамтарч ажиллах хэсэгхэн хугцааны аз тохиож ямар хүн бэ гэдгийг мэдэж бишэрэн шүтэж залбирч явдаг юм . Тэр үеэс хойш нилээд хугцаа өнгөрсөн боловч биднийгээ мартаагүй зовох цагт тусалсаар байдаг хүн . Дүүдээ урт наслаарай гэж ерөөе хэсэг жолооч нар
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.185)
    Chingis bondoos 400 terbum tugrug avsan hund ene bol ochuuhen zuil. Enenees ihiig hiih yostoi. Bid l ter avch idsen mongiig n tolj bga bizdee
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
    • zochin
      Bond gedeg chn havdiv tuslamj bishee huutei zeel! zeelee avaad huugee hugatsaand tuluud ergen tulultiin grafikiin daguu ywj bgaa shuudee! Zeel gedgiig yaagaad oilgodgui yum boloo??
      2016 оны 10 сарын 10
  • Зочин (202.70.34.70)
    zuv l doo, ulsaas zundoo yum avchaad, bond ntr-iin mungiig avchaad ene metiin yumiig hiih yostoi. hiij baigaa ni ovoodoo, argagui l dee, oor arga baihgui sh d
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    big like
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
    • irgen
      garamjav zam zasaagui zasuulsan gevel hun unemshine setguulcnee
      2016 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
    4 цаг 8 мин
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
    5 цаг 3 мин
  • ФОТО: Сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн аварга цолныхоо найрыг хийлээ
    6 цаг 17 мин
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    6 цаг 29 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
    6 цаг 31 мин
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    8 цаг 14 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    8 цаг 51 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    10 цаг 10 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    10 цаг 19 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    11 цаг 39 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    12 цаг 5 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    12 цаг 6 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 14 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    12 цаг 41 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    13 цаг 26 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Ардчилсан нам: МЭДЭГДЭЛ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК