Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан юм. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай эсэхийг нь өнөөдөр 13.30 цагт хэлэлцэхээр болов. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байна.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм. Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
Б.Цэцэг