Өнгөрсөн баасан гарагт Татварын ерөнхий газарт гал гарч, НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл ТЕГ-ын үүдний дээврийг засаж байсан нэгэн компанийн ажилчид хар цаас нааж байгаад гал алдаж, 2-5 давхрын гаднах хөөсөн пасад шатсан гэх эхний дүгнэлт гарчээ.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.