Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнг салбарын удирдлагууд танилцууллаа.
Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт 1562 өрх айл тог цахилгаанд холбогдсон гэдгийг албаныхан онцолж байв. Өнгөрсөн долоо хоногт Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Багануур” ТӨХК,“Шивээ Овоо” ХК-д ажилласан байна. Дээрх уурхайнууд өвөлжилт хүндэрч мэдэх байдалд орсон учир ЭХЯ-наас онцгойлон цаашид анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг тодотголоо.