Авлигатай тэмцэх газар энэ сарын 3-7-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Мөн шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)