Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
Улмаар орон нутгийн 11 иргэн хоёр машинд хуваагдан эрэлд гарч, маргааш өдөр нь малчин Б-гийн цогцсыг 14.30 цагийн үед Хүйсийн хар овоо гэдэг газраас олжээ. Одоогоор тухайн иргэн яагаад амиа алдсан нь тодорхойгүй байгаад бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.