АТГ-аас МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилж ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад батлан даалтад гаргасан билээ.
Энэ хэрэгт холбогдуулан шалгасан П.Цогтбаатарыг "Хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй" гэж Хяналын прокурор үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин Г.Шийлэгдамбыг албан тушаалаа ашиглан онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (6)