Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарыг өөр албанд томилж, оронд нь цагдаагийн хурандаа Б.Даваазулыг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Харин Ү.Зоригтбаатар хурандаагийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын автобаазын даргаар томилогджээ.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-т шинээр гаргаж өгдөг бөгөөд Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул нарын нийт 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн тул ийнхүү дээрх албанд томилжээ.
Сэтгэгдэл (4)