Өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машины жолооч О нь Dongfeng маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.
Энэ сарын 11-ны өдөр буюу тус өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн аж. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлэн журамлажээ.
Иймд Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (2)