Энэ сарын 13-14-ны өдрүүдэд цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн материалыг авна. Маргааш I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авах юм.
Гадаадад байгаа иргэдийн хувьд тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийн хүссэн өргөдөл /Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/, Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар, хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/ зэрэг материалыг бүрдүүлэх юм байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлж өгөх шаардлагатай аж. Тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирэх юм.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)