Өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутагт байх "Тост, Тосон бумын нуруу"-ны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.
Уг хэрэг “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл хэмээх залуу учир битүүлгээр амиа алдсанаар олны хараанд өртсөн юм.
Хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа эл асуудлыг нутгийн иргэд "Ирвэс хамгаалах сан"-аар дамжуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад захидал хүргүүлсэн байна. Энэхүү газрыг байгалийн нөөцөд бүртгэж авах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмэгтэй гишүүдийн өгсөн мэдээллээр Тост, Тосон бумбын нуруу орчмын 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагийг тогтоох ажлыг Засгийн газар 60 хоногт багтаан хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (2)