Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд хөсөр хаяагдах нь

2016-10-13
0
ЖИРГЭХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрхээ эдлэх эрхгүй гэж үү

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэг толгой хорогдох байргүй болжээ. Улсдаа ганц байдаг тус цэцэрлэгийн барилга өдгөөгөөс  гурван жилийн өмнө актлагдаж, үүдээ барьсан байна. Харин 10 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүд багш нарын хамт 2014 оноос хойш  нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт толгой хорогдох болсон ч өдгөө байргүйн улмаас үүдээ барих дээрээ тулаад байгаа аж. Энэхүү мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах сувилалын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборыг зорив. Хэдийгээр хүүхдүүд нь 58 дугаар цэцэрлэгт байрлаж байгаа ч бид цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзахаар хуучин цэцэрлэгийн өртгөл хэсэгт очсон юм. Хүүхдийн инээд хөөр цалгисан орчин бус дутуу нураасан цэцэрлэгийн барилга биднийг угтах нь үнэхээр зүрх зүсэх шиг болж байсныг энд нуух юун.

 

 

Г.Буянжаргал: Цэцэрлэгийн барилгыг концессоор бус улсын хөрөнгөөр яаралтай барьж өгөөч л гэж гуймаар байна

 

Цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалтай уулзаж, зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

-Та цэцэрлэгийнхээ талаар танилцуулахгүй юу. Ямар учраас өнөөдөр цэцэрлэг үүдээ барих дээрээ тулаад байна бэ?

 

-Манай цэцэрлэг нь анх 1964 онд ЭМЯ-ны шийдвэрээр 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг 40 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж 1992 оноос эхлэн тулгуур өвчний согогтой хүүхдүүдийн сувилалын ясли болсон түүхтэй. Улмаар 1997 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд ЭМЯ-ны шийдвэрээр боловсролын салбарт шилжин сувилалын цэцэрлэг-яслийн 10 дугаар цогцолбор болон өргөжсөн юм. Гэтэл цэцэрлэгийн барилга олон жилийн өмнө баригдсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарч улмаар 2013 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт тавьсан. Тиймээс бид газар, яамандаа мэдээлж, улмаар манай цэцэрлэгт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэг жилийн хугацаатай шинэ барилга барьж өгөхөөр болсон. Энэ хугацаанд цэцэрлэг маань НХХЯ-ны харьяа “Өнөр бүл” төвийн 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байхаар болсон ч өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн барилга баригдахгүй байсаар бид үүдээ барих дээрээ тулаад байгаа юм.

 

-Цэцэрлэгийн барилга ямар шалтгаанаар баригдахгүй ийм удсан юм бол?

 

-Уг нь цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийт 5.3 тэрбум төгрөгөөр барихаар болж, улмаар ТЭЗҮ-ийг боловсруулах 130 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж, ажлаа эхлүүлээд байсан юм. Гэтэл БСШУЯ гэнэтхэн л цэцэрлэгийг концессийн гэрээгээр барих шийдвэр гаргаж, тендер зарласан боловч цэцэрлэгийн барилгыг концесоор барих нэг ч газар олоогүй. Ингээд л манай цэцэрлэгийн хувь заяа бүрхэг болсон доо.

 

-Та бүхэн цэцэрлэгийн удирлагуудын хувьд энэ бүхнийг эсэргүүцэж, яаралтай барих арга замыг хайгаагүй гэж үү?

 

-Бид чинь хүүхдүүдийнхээ төлөө л гэсэн чинхүү сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Тийм байхад яаж зүгээр хараад суух билээ. Бид шат шатны байгууллага, яам, газруудад нь мэдээлж, хөөцөлдсний эцэст 2016 оны гуравдугаар сард Нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос манай цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр барих нь зөв гэсэн чиг үүргийг Засгийн газарт хүргүүлсэн. Ингээд 2016 оны төсвийн тодотголд тусгуулахаар ажиллаж байтал УИХ завсарлага авч энэ асуудлыг шийвдэрлэлгүй хаалганы гадна үлдсэн. Гэтэл энэ удаа ч мөн төсвийн тодотголд концессийн гэрээгээр барих жагсаалтад орсон байгаа юм.

 

-Өмнө нь концессоор барих гээд барих газар олоогүй цэцэрлэгийг эдийн засаг хүнд байгаа энэ үед аль нэг хувийн компани барих нь эргэлзээтэй л байх даа?

 

-Тийм ээ. Өмнө нь концессоор бариулах гээд барих газар олдоогүй 2 жил гаруй болсон байтал одоо дахин энэ жагсаалтад оруулж байгаа ёстой л нэг айлын шоовдор хүүхэд шиг бидэнд хандаж байгаагийн илрэл болж байх шиг санагдаад үнэхээр их бухимдаж, басхүү гомдож сууна даа. Бид төрийн мөнгөөр хувьдаа барилга бариулах гээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ төлөө тэдний ирээдүйн гэрэл гэгээний төлөө л энэ бүхнийг хэлж, гуйгаад байгаа юм шүү дээ.

 

-Тэгэлгүй яах вэ. Нэг ч гэсэн бяцхан үрс маань эрүүл болж, бусдын л адил эрхээ эдлээсэй гэж хүсэхгүй хүн хэн байхав. Харин одоо энэ байгаа байрнаасаа ямар учраас хөөгдөх гээд байгаа юм бол?

 

-Хүүхдийн төлөө Үндэсний төв энэ байрнаас биднийг хөөгөөд гудамжинд гаргах гээд байгаа зүйл байхгүй. Үнэхээр л эдний зөв шүү дээ. Манай цэцэрлэг анх ганцхан жил болоод л нүүнэ гэж орчихоод бүтэн 3 жил болчихлоо. Тэгэхээр аргагүй биз дээ.

 

-"Өнөр бүл" төвийн 58 дугаар цэцэрлэг НХХЯ-ны харьяа байгууллага биз дээ. 108 төвийг энд байгуулах гэж байгаа гэх мэдээлэл байсан?

 

-Тийм ээ. НХХЯ бол бидэнд үнэхээр энэрэнгүй хандаж байгаа. Мэдээж чиг үүрэг бодлогын дагуу л өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь тэдний ажил болохоор эрхийнхээ хүрээнд байраа авъя гэж байгаа нь буруу биш. Тиймээс л манай цэцэрлэгийн барилгыг концессоор биш улсын хөрөнгөөр яаралтай барьж өгөөч ээ гэдэг зүйлийг хүсээд байгаа юм.

 

-Танай цэцэрлэг энэ барилгыг ашигласан төлбөр төлдөг юм уу?

 

-Үгүй ээ. Бид хэрэглэсэн ус цахилгаанааны төлбөрөө л тушаадаг. Түүнээс өөр ямар ч мөнгө төгрөгний асуудал байхгүй. Би энэ цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд манай цэцэрлэгийг хаяандаа байрлуулж байгаа энэ байгууллагад үнэхээр их баярлаж байгаа. Манай хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй гэлээ удахгүй эрүүл саруул болж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах Монгол Улсын иргэн хүн шүү дээ л гэдгийг хэлмээр байна даа.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.9.42.246)
    с эрдэнийн тэрэлжид байдаг ахмадын амралт нэртэй хувийн амралтанд үнэ төлбөргүй аваачиж байрлуул угаасаа нийгмийн даатгалаас хуссан мөнгөөр барьсан амралт
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    Hotiin darga odoo ene medeelliig unshij baigaa baih gej naidaj baina, yasan hezyy um be?? anhaarlaa yaraltai handuulah shaardlagatai baina shdee..!!!
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.112.103)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.254.126.2)
    munhnaran eej munhnaran eej munhnaran eej
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    9 цаг 13 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    9 цаг 54 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    10 цаг 39 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    10 цаг 39 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    11 цаг 19 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    12 цаг 29 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    12 цаг 35 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 48 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    12 цаг 56 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    13 цаг 27 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    13 цаг 33 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    13 цаг 55 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    14 цаг 26 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    14 цаг 38 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    14 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    15 цаг 7 мин
  • Байнгын хороод хуралдана
    15 цаг 23 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    15 цаг 24 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК