зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Торгоны замын олон улсын бага хурал эхэллээ

2016-10-13
0
ЖИРГЭХ

Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод эхэллээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид 3 өдрийн турш Улаанбаатар хотод чуулах юм.


Анх 2015 оны 6 дугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотод болсон уулзалтын үеэр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аядад жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.



Өнөөдөр Монгол Улс жилдээ 400 мянга орчим жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3,2 хувь, нийт экспортын 3,6 хувийг тус тус эзэлж байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс дэлхийн 140 орноос 99-д, Ази, Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байгаа юм.


Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Монгол орон бол нүүдлийн аялал жуулчлалын өлгий нутаг юм. Монголчуудын байгуулсан төрт улс, эзэнт гүрнүүд хүн төрөлхтөн, ард түмний харилцан ойлголцол, соёл, шинжлэх ухааны солилцооны гүүр байсан домогт худалдааны зам болох торгоны замыг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ. Тиймээс энэ удаагийн олон улсын бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаад бид баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтын биелэлтийг хангаснаар 2020 он гэхэд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт 90 дүгээр байрт урагшилж, Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэхээр төлөвлөж байна” гэлээ.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2000 гаруй жилийн өмнөөс Монголчууд торгоны замтай холбогдсон. Их Монгол Улсын нөлөөн дор энэ зам улам цэцэглэн хөгжсөн түүхтэй. Торгоны зам зөвхөн худалдааны зам төдийгүй, харилцаа, технологи, шинжлэх ухаан, соёл дамжих дэлхийн гол судас, гүүр болж байсан юм. Дорно, өрнө, өмнөд, умардыг холбосон торгоны замыг дагасан түүх соёлын үнэт дурсгалууд эдүгээ хүртэл үлдэж хоцорсон байдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр шинэ утга агуулгаар өргөжин баяжуулж, өрнө дорныг дахин уулзуулах “Торгоны зам” хөтөлбөрийг бид хамтдаа хэрэгжүүлэх гэж байгаа нь туйлын ач холбогдолтой. Хөтөлбөрийн идэвхтэй оролцогч байхын тулд бид аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлж, жуулчдад ээлтэй хот болохыг зорьж байна. Бид Зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болох зорилтыг өмнөө тавьсан. Энэхүү хурлаар бид харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцаж, олон боломж нээгдэнэ гэж найдаж байна. Улаанбаатар бол залуу, эрч хүчтэй, метрополис хот. Улаанбаатар бол уламжлал өв соёлоо хадгалж, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа орчин үеийн хот. Уулсаар хүрээлэгдсэн ногоон хот. Улаанбаатар бол амар амгалан, аз жаргалтай иргэдтэй, аюулгүй хот гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.



Мөн Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг “Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Тиймээс энэ удаагийн хурлаар дамжуулж, Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгалдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсад ирэхэд айх аюулгүй, аюулгүй байдал талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хамтдаа ярилцъя гэж бодон байна” хэмээлээ.



“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
Улаанбаатарт 22 градус дулаан байна
"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    1 цаг 37 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2 цаг 14 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    3 цаг 34 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    3 цаг 42 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    5 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    5 цаг 28 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    5 цаг 29 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 37 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    6 цаг 5 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    6 цаг 49 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    22 цаг 41 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    23 цаг 10 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Хадгаламжийн хүү 30 хувиар нэмэгдлээ
    Өчигдөр 12 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Ардчилсан нам: МЭДЭГДЭЛ
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК