“Гэртээ LED зурагттай бол таны хүүхэд “хүүхдийн мөнгө” авахгүй” гэсэн үг иргэдийн дургүйцлийг хүргээд буй. Учир нь “хүүхдийн мөнгө”-ийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар хамруулж олгож байгаа юм.
Тэгвэл энэхүү судалгаа нь зөвхөн хүүхдэд хамаарахгүй тул иргэдийг судалгаанд анхаарал, болгоомжтой хандахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвлөлөө. Тодруулбал, цаашид яллагдагч этгээдэд хуульзүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний эрхийн бичиг олголт, орон сууцжуулах хөтөлбөр, Монголбанкнаас тодорхой зээлийн хөтөлбөр, залуу өрхөд чиглэсэн жижиг дунд бизнесийн зээлийн хөтөлбөрүүдэд ашиглахаар тооцоо судалгаа хийж байгаа аж.
Өрхийн амьжиргааны төвшнийг судлахдаа гурван жил тутамд нэг шинэчилдэг бөгөөд 2013-2015 оны судалгаагаар энэ удаагийн хүүхдийн мөнгийг олгож байгаа аж. Одоо өрхийн амьжиргааны судалгааг дахин шинэчлэхээр ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)