зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ариутгал хийж байсан хяналтын долоон цэгийг буулгана

2016-10-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай,  Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын  хүрээнд  Улаанбаатар хотыг тойрсон нийт есөн авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын цэгт мэргэжлийн албан хаагчдыг томилон ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа. Энэ хугацаанд малын гоц халдварт шүлхий өвчин тээврийн хэрэгсэл болон мал амьтнаар дамжин нийслэлийн бүсэд тархахаас урьдчилан сэргийлэх цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар ХХААХҮЯ, ЗТХЯ болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын Засаг дарга нартай мэдээлэл солилцож хамтран ажилласан. Мөн Баянзүрх дүүргийн суурьшлийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан авто тээврийн шалган бүртгэх товчоог суурьшлийн бүсээс нүүлгэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах шийдвэрийг ЗТХ-ийн сайдтай хамтран гаргасан.


Цаашид шүлхий өвчний эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтлийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэдэх мал эмнэлгийн хяналтын цэгийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж, ариутгал халваргүйжүүлэлт хийж байгаа бусад долоон хяналтын постыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зогсоох саналыг  Нийслэлийн онцгой комисст оруулж, шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гар аргаар бус механикжсан хэлбэрээр тоноглосон тухайн хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Хөл хөдөлгөөн ихтэй учраас цаашид хүн, малын гоц халдварт өвчин бусад зүйлсээс урьдчилан сэргийлж байнгын ажиллагаатай байлгах саналтай байна. Халдварын голомтод байдал намжиж, дахин сэдрээгүй учраас үлдсэн долоон хяналтын цэгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон малтай иргэдэд малаа вакцинжуулалтанд идэвхтэй хамруулах шаардлага хүргүүлэхийг  холбогдох албаныханд  үүрэг болголоо.

Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Багануур, Налайх,  Баянзүрх дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан нэгдүгээр ээлжийн вакциныг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэн 96,3 хувийн гүйцэтгэлтэй, есдүгээр сарын 9-нөөс давтан вакцинийг 96,5 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх есөн товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 80 928 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 244 920 авто машинд ариутгал халдваргүйжүүлэлт, 159 363 иргэнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, заавар өгч ажилласан байна.

2016 оны аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд нэг аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний хоёр тохиолдол, таван аймгийн 11 суманд цэцэг өвчний 12 тохиолдол, таван аймгийн 15 сумын нутагт мялзан төст өвчний 15 тохиолдол, Архангай аймгийн Өгийнуур суманд хорт салст халуурал, Хөвсгөл аймагт боом, Говь-Алтай аймгийн Бигэр суманд галзуу өвчин тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна. Нийт 12 аймгийн 32 сумын нутагт 33 тохиолдлын голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна. Нийслэлийн алслагдсан дүүргийн хил залгаа оршдог Төв аймгийн Баян суманд энэ оны наймдугаар сарын 24-нд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод 52 хоног, Төв аймгийн Баянжаргалан суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 23 хоног, хязгаарлалтын дэглэм тогтоогоод 25 хоног нийт 48 хоног, наймдугаар сарын 31-ны өдөр гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод 45 хоног болж, голомтын бүсэд байгаа малын вакцинжуулах ажил 100 хувь хийгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн малын гоц халдварт өвчин нэмэгдээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    19 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    20 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    21 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК