Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдсан. Үүний 40 нь орон нутагт 5 нь нийслэлд. Өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртдөг талаар Замын Цагдаагийн газраас мэдээлэв. Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн осол хэрэг 6636 бүртгэгдэж осол хэргийн улмаас 6868 хүүхэд хохирсон ба үүнээс 268 хүүхдийн амь нас хохирч, 6599 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Он гарсанаас хойш эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 17,6 %-иар буурч, гэмтсэн хүүхэд 4,7 %-иар өссөн тоон үзүүлэлттэй байна.
Б.Цэцэг