Сэтгэлд нийцсэн эх бүтээл олох, худалдаж авахад хэтэвчний нимгэн зузаанаас эхлээд олон асуудал тулгардаг. Иймээс алдартай зураачдын гарын үсэгтэй бүтээлийг цөөн тоогоор хэвлэж урлаг сонирхогчдод хүргэх нь олон улсад элбэг болжээ.
Ингэхдээ голдуу 20 хүртэлх ширхэг хуулбарлаж хэвлэдэг аж. Тэгвэл эх орныхоо уран бүтээлчдийн уран болон гэрэл зургийг олон улсын стандартын дагуу хэвлүүлж, эзнийх нь гарын үсэгтэй худалдах “Art sells” компани байгуулагджээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Японд буй зураач С.Заяасайхан нарын туурвисан уран зураг, дижитал арт чиглэЛээр зурдаг залуучуудын хэвлэмэл бүтээлийг эхний ээлжинд олонд хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд өчигдөр зураач Ц.Энхжаргалын “Хол ба ойр” үзэсгэлэн “Шангри JIa молл”-д нээлтээ хийгээд байгаа билээ.