Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жиитэй байх нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар эмч, мэргэжилтнүүд байнга хэлдэг. Тэдний хэлснэөр илүүдэл жин, тарган байх нь хох, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс, умайн хорт хавдар тусах эрсдэлийг нэмдэг байна.
Харин та тогтмол дасгал хөдөлгөөнтэй байснаар хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг аж. Тиймээс өдөр бүр 30 минут болон түүнээс дээш хугацаагаар биеийн тамираар идэвхтэй хичээллээрэй. Хийж буй дасгал хөдөлгөөнөө өдөр бүр нэмэгдүүлснээр цаашид тусч болзошгүй хорт хавдруудын эрсдэлийг бууруулна гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Та заавал фиттнесээр хичээллэх албагүй. Өдөр гэртээ, ажил дээрээ хаана ч байсан хурдан алхаж, бүжиглэх, гүйж харайх зэрэг ямар ч хөдөлгөөн хийж болох нь ээ.