Орон нутаг буюу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19 буюу Лхагва гаригт болно.
Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагт дуусна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаа хийхгүй, сэтгүүл сонин тараахгүй, мөн зурагт самбаруудаа буулгах ёстой юм.
Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд "Сонгуулийн сурталчилгаа 68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. 68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно" хэмээн заасан байдаг.
Тиймээс энэ хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусах юм.
Сэтгэгдэл (1)