Өнгөрөгч амралтын өдөр буюу арван сарын 16-ны өдрийн орой 22 цаг 03 минутанд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны нэгдүгээр давхар орцны хонгилд томоохон хэмжээний гал түймэр гарчээ.
Тус дуудлагын дагуу тус Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр гал унтраах бүрэн хэрэгсэл бүхий авто машины хамт ажиллаж, нийт 85 хүний амь насыг утаанд угаартахаас сэргийлж аюулгүй болгосон байна. Гал гарсан бүсэд байгаа хүмүүс угаартах аюултай байсан учраас галыг унтрааж аюулгүй болгож иргэдийг тус байрнаас гаргасан байна.
Гал гарсан объект тэр чигтэй уутаагаар дүүрсэн хоёр том хүн, зургаан бага насны хүүхэд угаартсан байдалтай байсан учраас эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Сэтгэгдэл (1)