Манай улсад бөөрний архаг дутагдалд орж, байнгын эмчийн хяналтад байдаг 568 иргэн байдаг байна. Тэд хувийн эмнэлэгт диализын аппаратад орж нэг удаа цусаа сэлбэхийн тулд дунджаар 130-200 мянган төгрөг зарцуулдаг. Гэвч дээрх иргэдийн 300 гаруй нь гадуур буюу хувийн эмнэлэгт сард хоёр сая тегрөгийн зардал гаргаж, цусаа сэлбэх үйлчилгээ авахаас аргагүй байдалд ордог байна.
Тэгвэл дээрх иргэдийн эмчилгээний зардалыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төрөөс даахаар болжээ.