Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс улсын хэмжэээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг 7 хоног тутам гаргалаа. 2016.10.10-10.14 өдрийн байдлаар Монгол улсын шүүх улсын хэмжээнд нийт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас иргэний 1120, захиргааны 75, эрүүгийн 110 хэрэг хүлээн авжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 168 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 5 нэхэмжлэл хүлээн авсан нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй бага байна. Орон нутаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 86 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр дүнтэй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 43 буюу талаас илүү хувь нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байна.
Хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд улсын хэмжээнд нийт 955 хэрэг хянан шийдвэрлэснээс иргэний 820, захиргааны 36, эрүүгийн 99 хэрэг байна. Долоо хоногийн тайлан мэдээгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 96 хэрэг шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд дэх хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.