Орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгууль маргааш орон даяар явагдана. Сонгууль угтаж холбогдох байгууллагууд албаны бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллага 2016 оны ИТХ-ын сонгуулийн үед хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор орон нутгийн сонгуультай холбоотой онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байна.
Түүнчлэн маргааш, нөгөөдөр гээд хоёр өдөр архи, согтууруулах ундааны зүйлс худалдаж зарж борлуулахыг хориглосон байгаа билээ.
Сэтгэгдэл (1)