Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Аравдугаар сарын 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20,23-24нд зарим газраар цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-16м/с, 20,23-нд 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтрэх аж.