УИХ-ын дарга М.Энхболд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд 14.00 цагт очиж саналаа өгнө.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:30 цагт дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх аж.