Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн уурын зуухад эвдрэл гарч, ашиглах боломжгүй болсноос хүүхдүүдээ хүлээн авахад хүндрэл үүссэн байна.
Анх 2007 оны гуравдугаар сард Японы
буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулж байжээ. Тус сургууль нийт 1360 хүүхэдтэй, 100 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаагаас таван анги гуравдугаар ээлжинд хичээллэдэг байна.
Сургуулийн уурын зуух 2007 онд ашиглалтад орсноос хойш тасралтгүй есөн жил ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд засвар тогтмол хийж ирсэн байна. Гэвч ашиглалтын явцад 1, 2, 4 дүгээр цамц усны шүүрэлттэй, гадна ханын лист төмөр бүхэлдээ сунаж, даралт даахгүйн улмаас НМХГ, Онцгой байдлын хэлтсийн ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.