Автобусны “U Money” картыг ирэх сараас шинэчилж карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгана. Энэ нь автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм.
Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солилцох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ.
Түүнээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төлбөрөө хийх боломжтой болох аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (4)