Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дуусчээ. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-нийг хүртэл үргэлжлэх аж.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.