Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түлэнхийн төв “Өргөө” амаржих газрын эмгэнэлийг давтах вий, “Цаст констракшн”-ынхаан

2016-10-25
0
ЖИРГЭХ

Хууль дүрэм зөрчдөг, таван алхам ч хамаагүй тааралдсан газар дээрээ барилга барьчихдаг. Мөн ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаардаггүйн улмаас барилга дээрээс хүн унаж бэртсэн мэдээлэлд хүмүүс дөжирсөн бололтой. Ийм мэдээлэл бараг өдөр алгасахгүй шахам цагдаагийн газрын хоногийн мэдээ, хэвлэлийн хуудаснаас салахгүй болохоор арга ч үгүй биз. Тэгвэл саяхан барилгын компаниудын нэр хүндийг шавартай хутган хөлдөө чирсэн үйл явдал болсон нь олныг цочирдууллаа. Энэ нь аль нэг албан байгууллага хувийн бизнестэй холбоотой бол өөр хэрэг. Гэтэл хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай яригдах зүйл учраас өнгөрүүлж боломгүй аж. Олон нийт ч хурцаар шүүмжилж одоог хүртэл эрх мэдэл албан тушаалтнуудаас хариуцлага нэхсээр байгаа юм.

 

Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт хагалгаа хийж байхад мэс заслын өрөөний тааз нурсан хэрэг гарсан нь нийгмийг тэр аяар нь айдаст автуулсан. Тэр өдрөөс хойш өнөөг хүртэл асуудал намжсангүй. Эмч нараас эхлээд энгийн иргэд шударга бус явдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм. Хамгийн гол нь төрөх эмнэлгийн барилга ашиглалтад ороод удаагүй гуравхан жилийн нүүр үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн өргөтгөлийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээж авсан байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст констракшн” компани ажилласан байна. Гэтэл гурван жилийнхээ нүүрийг үзэлгүй нурж, иргэдийн амь насанд аюул учруулаад байхад өнөөдөр хэнд ямар хариуцлага тооцов. Чанаргүй барилга хүлээж авсан, ажлаа мэддэггүй Улсын комиссынхонд уу, нүгэлийн нүдийг гурилаар хуурсан “Цаст констракшн”-ынхантай тооцсон уу. Хариуцлага нэхсэн иргэдэд хариулт өгөх хүмүүс таг чиг байна.

 

Нэгдүгээр төрөх эмнэлгийн удирдлагууд сэтгүүлчдэд хандах үеэр эмнэлгийн Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа “Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв”-д хийхээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулсан. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт  жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй.

 

Нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн учраас нурахгүй гэх баталгаа байхгүй” гэж мэдэгдсэн юм. Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал  “Хагалгааны үеэр агааржуулалтын хоолой хөдөлж, боолт унаад байсан. Бид агааржуулалтын хоолойн дотуур хүн явж, засвар хийж байгаа юм болов уу гэж бодсон.Тиймээс дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэсэн. Эндээс харахад багаар тооцоход 10 гаруй хүн аюулд орох байж.

 

Мөн өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учирчээ.  Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүссэн байна. Таазыг нурсан даруйд онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох албаныханд нөхцөл байдлыг танилцуулсан.  “Цаст констракшн” компанид  өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү  гэсэн шаардлага тавьсан гэнэ. Гэтэл холбогдох албаныхан дорвитой шийдвэр хэлэхгүй өдийг хүрчээ. Харин “Цаст констракшн” компанийнхан харамсахаас өөрийг хэлээгүй юм.

 

Барилгын салбар дундаа эрх мэдэл, хөрөнгөтэй,  ар тал сайтайгаараа “алдар”-тай  “Цаст констракшн”-ынхан энэ удаад ч мөн адил арга мэхээ хэрэглэсэн бололтой. Хэдэн зуун удаа хууль дүрэм зөрчиж, хэдэн хүний амь насыг хохироосон асуудалд ороогдсон ч төд удалгүй уснаас хуурай гарч чаддаг энэ компанийг мэдэхгүй хүн цөөн. Нэгдүгээр төрөх эмнэлэгийн тааз нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүн хагалгаад ордог байсан гэдгийг эмч нар хэлсэн. Тэгвэл тааз нурснаас хойшхи 20 хоногт өвчин зовлондоо шаналсан хэчнээн хүн хохирч үлдсэн бол. Яаралтай хагалгаагаа хүлээж чадалгүй амь эрсэдсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл дээрх хугацаанд иргэдээ өмөөрч Хотын дарга нь ганц үг дуугарсан билүү. Тэр олон хүний эрүүл мэнд амь нас дээсэн дөрөөн дээр байхад Хотын удирдлага, мэргэжлийн хяналт зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс ямар шийдэлд  хүрэв. Хэрэв шийтгэл оногдуулсан бол яагаад танилцуулсангүй вэ. Нохой буудах, цэнгээний газрын цагийг өөрчлөх нь иргэдийнх нь амь нас эрүүл мэндээс чухал гэж үү.

 

Гэтэл улс орны чухал салбар болох эрүүл мэндийн салбарыг нэг удаа самарсан “Цаст констракшн”-ынхан Түлэнхийн төвийн барилгын ажлыг хариуцаж байгаа юм. Хөрөнгө мөнгө дутсан гэж сүүлийн хэдэн жил дуншсан Түлэнхийн төвийн барилгыг Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларын хөрөнгөөр гүйцээхээр болсон. Тодруулбал, Монгол Улсад парламентын ордон барихад зориулж олгохоор шийдвэрлэсэн Кувейт улсын буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ талаар өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзах үеэрээ  санхүүжилтыг  түргэвчлүүлэхээр болсон юм. Ийнхүү улсдаа ганц байдаг, тэрдундаа өвчлөл нь дээгүүрт тооцогддог Түлэнхийн төвийн барилгыг Засгийн газрын тэргүүн олон нийтийн захиалга, нийгмийн шаардлагаар хөрөнгийг шийдэв.

 

Гэтэл хууль дүрэм зөрчиж гаршсан, алдаа завхрал бүртээ хариуцлагаас мултарч чаддаг “Цаст констракшн” компанид даатгаж байгаа нь зөв үү. Дахиад л хэдэн жилийн дараа нэгдүгээр төрөх эмнэлэг шиг дээвэр нь цөмөрч тааз нь нураад эхэлбэл яах вэ. Оросын банкнаас гурван сая ам.доллар зээлээд зугтсан зэргээр гадаадад Монгол Улсын нэр хүндийг унагааж байгаа компани хэр шударга бол. Хотын шинэ удирдлагууд “Барьсан орон сууцанд нь захиалга өгч болохгүй, аюултай” гэсэн ангилалд багтаад удаж буй  “Цаст констракшн” зэрэг компаниудаа хуулинд захирагддаг болгож өгөөч. Хамаг хөрөнгө мөнгө, байдаг бүхнээ бариад очиход нүгэлийн нүүрийг гурилаар хуурдаг явдлыг болиулахсан.

 

Эх сурвалж Өнөөдөр сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.42.111)
    ГҮЙЦЭТГЭГЭГЧИИГ НЬ БОЛИУЛААЧ ХАРИУЦЛАГА ТООЦ ДАХИН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
    24 мин
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    15 цаг 34 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    16 цаг 34 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    16 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    17 цаг 15 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    18 цаг 0 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    18 цаг 0 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    18 цаг 40 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    19 цаг 50 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    19 цаг 56 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 9 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    20 цаг 17 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    20 цаг 48 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    20 цаг 54 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    21 цаг 16 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    21 цаг 47 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    21 цаг 59 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    22 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    22 цаг 28 мин
  • Байнгын хороод хуралдана
    22 цаг 44 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК