Энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ба хэргийн газраас шатсан эд зүйлс олджээ. Иймд, дээрх нас барсан иргэнийн таньж мэдэх хүн байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу.