“Их хотын хямдрал 377” худалдаа өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ.
Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм.
Тэгвэл өнөөдрийг дуустал үргэлжлэх хямдралтай худалдаанаас иргэд ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж.