Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн тэргүүн дээд зэргийн ”Чингис хаан” одонг гардуулан өглөө

2016-10-31
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарыг хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

 

Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

 

Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, соёл урлдагийн зүтгэлтнүүд, Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн наадам, паралимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

 





0
ЖИРГЭХ
Санал болгох
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
"Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.57.94.42)
    Хараал идсэн Элбэгээ сайхан шааж өгч байна аа түүний амнаас эзэн чингэсийн нэрийг сонсмооргүй байна
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Хараал идсэн Элбэгээ сайхан шааж өгч байна аа түүний амнаас эзэн чингэсийн нэрийг сонсмооргүй байна
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.117)
    Aztai aabiin hvv mongol tvmen chamaaraa baharhaj bna
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.40.33)
    алдартай хүнд өгөх нь буруу биш байх. . Худлаа юм яриад л, уянгын халилд автаад л баярын хурал дээр очоод урдах ерөнхийлөгчөө заналхийлээд л ээ мэдэхгүй.Манай ерөнхийлөгч сүүлийн үед нэг л биш болоод байгаа нь сэтгэл их зовоож байна. Ариунбаатар чинь 3 хүүхэдтэй айлын дундах хүүхэд юм биш үү. гэтэл 10 хүүхэдтэй гээд л туучих шиг болсон, бас ээж аав нь хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж чадаагүй, араггүйн эрхэнд халтуур хийсэн, машины тос зарсан ч гэх шиг, бас айлд байж нарантуулаас хувцас авч өмсөж байсан, хоол идсэн ч гэх шиг явж өгнө билээ. Бараг 30 минут худлаа чалчина билээ. зөвлөхүүд нь хэлж өгмөөр юм. өнөөдөр баярын үг, одоо загнах үг ч гэдэг юм уу хэтэрч бана.
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (49.0.160.169)
    таагүй сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. сонгодог урлагт зүтгэж буй хүн бүрийн хүсээд ч хүрч чаддаггүй тэр оргилд хүрч чадсан дуучинаараа бахархах ёстой. эзнээ олсон шагнал. ид хийж бүтээх насанд нь өгч байгаа нь зүйн хэрэг.битгий муул манайхаан.
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochinoo (59.153.115.146)
    Negdugeert eznee oloogui hoert bayr bish gashuudalch yum shig haashaa yum zohion baiguulaad baigaa yum boloo. End oroltsoj baigaa humuus bugdeeree durgui baigaa n ilt nnaaa
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.219.222)
    Өгч байгаа шагнал нь хүртэл бэлэнчлэх хандлага нэвт шингэсэн сөнөж яваа үндэстний жишээ юмдаг уу. Сайн дуулдаг мундаг дуучин гэдэгтээ би маргахгүй. Хэрвээ энэ одон монгол түмний бахархал юм бол монгол үндэстэн хүүхэд бүрийн мөрөөдөл байх ёстой юм. Манай улс нэг хүнд оногдох дуучин хуурч, бөхөөрөө дэлхийн ямарч үндэстнийг өмнөө гишгүүлэхгүй нь үнэн боловч бүтээдэг хийдэгээрээ хамгийн сүүлд орно. Архиа уугаад л, наадам хийж бөх барилдаад л... Сөнөж яваа үндэстний хамгийн сүүлийн бадамлан асах гал гэлтэй. Хөдөлмөр бүү хий, ард түмнээ молигдсон улс төрч бол тэгвэл шагнана, за чадахгүй бол дуул хуурд, эсвэл барилд. Ганцхан хөдөлмөр хийх биш шүү.
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • mongol (27.123.214.89)
    Mash hundetgeltei goy zohion bguuljee mundag duuchin eznee Olson shagnal mongol tumnii baharhal munduu
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (104.34.149.38)
    Сайхан байна
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаан Чарльз III АНУ-ыд айлчлах үеэрээ Эпштейний хэргийн хохирогч нартай уулзахгүй
    5 мин
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
    15 мин
  • Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
    33 мин
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
    36 мин
  • "Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ
    36 мин
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
    53 мин
  • ЗГ: Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлнө
    55 мин
  • Үйл явдал: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно
    1 цаг 0 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
    1 цаг 45 мин
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 55 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    17 цаг 56 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    18 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    18 цаг 36 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    19 цаг 21 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    19 цаг 22 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    20 цаг 1 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    21 цаг 12 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    21 цаг 17 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 31 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    21 цаг 38 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
24 баримт
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК