Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст 2016 оны эхний хагас жилийн байдлаар түдгэлзээтэй байгаа эрүүгийн хэргүүдийг шалгасан байна.
Шалгалтын явцад 59 хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн байсныг сэргээн шалгуулахаар Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдэд хүргүүлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 440 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.2, 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 43 хэрэг, нийт 483 хэрэг шалгалтанд хамрагджээ.
Хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дуусаж байгаа нийт 62 хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх зорилгоор хяналтын прокуроруудад тараан өгч шийдвэрлэлтийн талаар тухай бүр дүүргийн прокурорт танилцуулахыг даалгажээ.