Нийслэлийн 377 жилийн ойд зориулан "Их талын дуулиан" ТББ Монголын Хөл бөмбөгийн холбоотой хамтран "Нийслэлийн аж ахуй нэгж албан байгууллагууд"-ын АШТ-ийг зохион байгууллаа.
Энэ сарын 28, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд 14 багийн 150 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа өчигдөр тодруулав.
Өнгөрөгч Баасан гаригт хэсгийн эхний, өчигдөр хэсгийн шийдвэрлэх болон медалийн төлөөх тоглолтод баг, тамирчид ур ухаан, авьяас, ахаалж самбаагаа сорьсон.
Тэмцээний тэргүүн байрт "МBC" компанийн баг шалгарсан бол "Keisy fine" баг мөнгөн медаль хүртжээ. Удаах байрыг " УБ Унаганууд" клубийн тоглогч Г.Баярсайханаар ахлуулсан "Хас банк"-ны нэгдүгээр баг эзэлсэн байна.