Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон бөгөөд бүх нийтээр амарсан билээ.
Энэ өдөр нийслэлийн хэмжээнд нийт 3546 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 73, зөрчлийн 544, согтуугийн 496, зам тээврийн ослын 226 зөрчил бүртгэгдсэн хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.