Өнөөдөр Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving” тохиож байна. Монголчууд энэ өдрийг 2010 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой юм.
Эхний жил хүндээр өвдсөн бяцхан охин Э.Удвалд зориулан “Том болоорой Удвалаа” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн ажээ.