“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” чуулга энэ сарын 17-нд Шангри-Ла зочид буудалд болох юм. Уг форумыг Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулах юм байна.
Тогтвортой хөгжлийн үндэсний форумын зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтууд, үзэл баримтлалын талаар өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, гадаад, дотоодын судлаачид, мэргэжилтнүүд, төр засгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй харилцан мэдээлэл хуваалцах, туршлага солилцох боломжоор хангах юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” чуулгын үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос доорх зорилтуудад тулгуурлан тодорхой сэдвүүдийн хүрээнд олон улсын судлаачид болон үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцаж, илтгэлүүд тавих аж.