Сүүлийн жилүүдэд буураад байсан алт тушаалтын хэмжээ өсч байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрчээ.
2015 онд Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 15.1 тоннд хүрч сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрснийг албаныхан онцолж буй юм. Худалдан авсан алтны хэмжээ өнөөдрийн ханшаар 550 сая ам.доллартай тэнцээд байна.