Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг оюутанд олгох тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл (1)