1. Үсээ үргэлж илж бай
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.
2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлнэ.
3. Шүдээ товшиж занш
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.
4. Өглөө бүр эвшээ
Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.