Сүүлийн жилүүдэд гадаад паспортын захиалга өгөхөд дараалал үүсч, иргэд багагүй бухимдах болсон. Тэгвэл энэ байдал өнөөдрөөс эхлэн үгүй болохоор боллоо.
Тодруулбал гадаад паспорт захиалах иргэд зөвхөн Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах бус Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлаж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалж боломжтой болсон байна.
Уг үйлчилгээ өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм.