Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн удирдлагууд Дархан суманд төв зам дагуу хурд сааруулагч байршуулжээ.
Тодруулбал хөл хөдөлгөөн ихтэй, сургуулийн бүс орчмын есөн газар стандартын хурд сааруулагчтай болжээ. 2016 оны автозамын хурд сааруулагчийн стандартын дагуу 4.2 метр өргөнтэй 52 сая төгрөгийн өртөгтэйгээр хийж дуусгасан байна.
.