Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах оюутнуудын анхааралд

2016-11-02
0
ЖИРГЭХ

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай.

 

 

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.

 

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

 

ШИЛДЭГ ОЮУТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

 1.1. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ  онцгой амжилт  гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид "сургууль" гэнэ)-ийн суралцагч  (цаашид "суралцагч" гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэнэ) олгоход энэхүү журмыг баримтална.

 

1.2  Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

 

1.2.1. хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

 

1.2.2. нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

 

1.2.3. суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

 

1.2.4. монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

 

1.3. Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

 

1.3.1. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

 

1.3.2. сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

 

1.3.3. монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

 

1.3.4. суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

 

1.4. Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох  1.200.000 төгрөг олгоно.

 

1.5. Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000  төгрөг олгоно.

 

Хоёр. Материал хүлээн авах, шалгаруулалт

 

2.1. Энэхүү журмын 1.2, 1.3 -т заасан болзлыг хангасан оюутан өөрөө буюу сургуулийн захиргаа, оюутны байгууллага нь хамтарч тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

 

2.2.  Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ:

 

2.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг (2 дугаар хавсралт);

 

2.2.2.   энэхүү журмын 1.2.1, 1.3.4-т заасан болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;

 

2.2.3. энэхүү журмын 1.2.3, 1.3.1-д заасан болзлыг хангасан суралцагч нь хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

 

2.2.4. энэхүү журмын 1.2.2, 1.3.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;

 

2.2.5.  энэхүү журмын 1.2.4, 1.3.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох  бусад материалууд;

 

2.2.6. тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

 

2.3. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе  шаттай зохион байгуулна.

 

2.3.1. ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн  50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5 , 12 дугаар сард олгоно.

 

Гурав. Бусад зүйл

 

3.1. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын газрын вэб сайтад байршуулна.

 

3.2. Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.

 

3.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.

 

3.4. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож,  холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид  Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

 

3.5. Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

3.6. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.

 

Зураг

2х3

"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ

САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН

МЭДҮҮЛЭГ"-ИЙН ЗАГВАР

1. Ургийн овог ……………………………………………………….

 

2. Эцэг /эх/-ийн нэр………………………………………………….

 

3. Өөрийн нэр…………………………………………………………

 

4. Төрсөн он, сар, өдөр, …………………………………………….

 

5. Үндсэн харьяалал  ………………………………………………..

 

6.  Регистрийн дугаар ……………………………………………….

 

7. Одоо оршин суугаа хаяг …………………………………………………………………………….

 

8. Гэрийн болон гар утас, и-мэйл хаяг……………………………………………………………………………………………….

 

9. Суралцаж байгаа сургууль, мэргэжил, курс,  голч дүн ……………………………………………………………………………………………………

 

10. Олон нийтийн сонгуульт ажил ……………………………………………………………………………………………………

 

11. Нэр дэвшиж байгаа тэтгэлгийн нэр ……………………………………………………………………………………………………

 

12.  Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших үндэслэл

……………………………………………………………………………………………………

 

13. Өөр тэтгэлэг, тусламж, зээл, мөнгөн шагнал авсан эсэх

 ……………………………………………………………………………………………………

 

14. Харилцах банкны нэр, дансны дугаар ……………………………………………………………………………………………………

                       

                                                     ___________________ (Гарын үсэг)

 

                                                      ___________________ (Он, сар, өдөр)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    26 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    48 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    56 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    1 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 6 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    1 цаг 12 мин
  • Хаан Чарльз III АНУ-ыд айлчлах үеэрээ Эпштейний хэргийн хохирогч нартай уулзахгүй
    1 цаг 30 мин
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
    1 цаг 40 мин
  • Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
    1 цаг 57 мин
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
    2 цаг 0 мин
  • "Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ
    2 цаг 1 мин
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
    2 цаг 18 мин
  • ЗГ: Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлнө
    2 цаг 19 мин
  • Үйл явдал: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно
    2 цаг 24 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
    3 цаг 10 мин
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 20 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    19 цаг 20 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    19 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    20 цаг 1 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    20 цаг 46 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК