Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байгаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 800 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай судалгаа байдаг бөгөөд үүнээс үзэхэд дунджаар долоо хоногт нэг удаа хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдаж байна. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн нийт гэмт хэргийн 10 тохиолдлын зөвхөн нэг нь л олон нийтэд ил болж, ял шийтгэл авдаг аж.
Иймээс НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаараа тогтоол гаргаж жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр" болгохоор шийдвэрлэсэн байдаг.