“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг энэ сарын 1, 2-ны өдрүүдэд "Шангри-Ла" зочид буудлын их танхимд болж байна.
Хэлэлцүүлгийн нээлтэд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо. Энэ үеэр уг төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж санал солилцож буй юм.
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна. Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (1)