Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалтыг зохион байгууллаа.
Тодруулбал, НОБГ-аас есөн давхараас дээш өндөртэй барилгад гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах вэ? сургуулилтыг зохион байгуулсан. Улаанбаатар хотод есөөс дээш өндөртэй 250 гаруй барилга тоологджээ. Энэхүү сургалтанд нийслэлийн онцгой байдлын аврах гал унтраах гурван ангийн албан хаагчид оролцлоо. Есөөс дээш давхарт гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах техник хэрэгслийн бүрэн байдлыг хэрхэн бэлтгэх, шаардлагатай үед авах арга хэмжээ зэрэг хэд хэдэн чиглэлээр энэхүү сургалтыг явуулсан юм.