08:00 цагаас ХУД-ийн Алтай хотхонд байрлах Гамшигтай тэмцэх сургалтын төвд: Нийслэлийн онцгой комисс хуралдана. Энэ үеэр өнөөгийн нөхцөл байдал болон гамшгийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгнө.
10:00 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт: "Эх хэлний цахим хөгжил-2016" анхдугаар чуулган эхэлнэ.
11:00 цагт Ардчилсан намын байранд: АН-ын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд:сүү цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих "Үндэсний цагаан далай" сан ТББ-ын УЗ-ийн гишүүд Монгол сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах болсон тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олимп болон Паралимпаас медаль авсан тамирчдад Засгийн газрын шагнал гардуулна.
12:00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд: УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийнэ.
14:00 цагт "Blue Sky" зочид буудлын 3 давхарын Crystal танхимд: Монгол-Солонгосын усны салбарын бодлого болон хамтын ажиллагаа сэдэвт семнар болно.
Сэтгэгдэл (2)